Улаанбаатарын хэмжээнд нэг өдөрт 1089 мэдээлэл хүлээн авч шалгажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын хэмжээнд өчигдрийн байдлаар иргэд, байгууллагаас нийт 1089 мэдээлэл ирж шалгагдсанаас гэмт хэргийн 144, зөрчлийн 603, согтуугийн 161, зам тээврийн ослын 342, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 78 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
Зарим нэг хэргээс дуулгахад, Төв аймгийн “Заамар сумын нутаг Улаан Уул гэх газарт 25 настай эрэгтэй Ж нь ковшийн дугуйнд дайрагдан хөл, гар нь хугарч гэмтжээ. Улмаар Улаанбаатар хот руу хүргэгдэх замдаа нас барсан байна. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ. Мөн нийслэлийн Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, “Улаанбаатар зочид буудлын урд цэцэрлэгт гар утас дээрэмдсэн хүмүүс Саппорогийн автобусны буудал дээр байна” гэсэн мэдээллийг шалгахад Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд суух 22 настай эрэгтэй М-ийн “LG-6200”, “Samsung Trend” гар утсыг Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороонд суух 40 настай, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороонд суух 34 настай А, Хан-Уул дүүргийн тавдугаар хороонд суух 46 настай М нар согтуурсан үедээ айлган сүрдүүлж бүлэглэн дээрэмдснийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Ж.Батсайхан