Лас-Вегаст болсон халдлагын улмаас 50 хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЛАС-ВЕГАС. /Би-Би-Си/. Лас-Вегаст болсон кантри хөгжмийн наадмын үеэр нэгэн буутай этгээд олон мянган хүн рүү гал нээж 50 хүн амиа алдаад байна гэж "Би-Би-Си" агентлаг мэдээлэв.
Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон зуун хүмүүс тайзнаас буун зугтаж байгаа бичлэгийг цацан шууд харуулсан бөгөөд автомат буугаар үргэлжлүүлэн гал нээж байгаа нь сонсогдож байсан байна.
64 настай Стефен Пэддок гэгч хэргийг үйлдсэн бөгөөд Мандалэй Бэй зочид буудлын 32 давхраас хүмүүс рүү автомат буугаар буудсан байна. Цагдаа нар зочид буудал руу дайран орж, зэвсэгт этгээдийг хөнөөсөн бөгөөд түүнийг ганцаараа байсан гэж үзэж байгаа юм.
22:30 цагийн үед буюу гривинчийн цагаар 05:30 минутын орчимд буун дуу гарсан байна. Уг хэргийн газраас хол байхыг цагдаагийнхан анхааруулж байгаа бөгөөд бууны суманд оногдон 50 хүн амиа алдаж, 200 гаруй хүн шархдан эмнэлэгт хүргэгдээд байна гэж эмнэлгийн төлөөлөгч хэвлэл мэдээллийн албаныханд мэдээлжээ.

Х.Сарнай