АНУ дипломат ажилтнуудаа Куба улсаас эргүүлэн татах алхам хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2017-10-04 10:12:25
ГАВАНА. /Би-Би-Си/. АНУ-ын Төрийн Департамент өнгөрсөн долоо хоногт Куба улсын нийслэлээс дипломат ажилтнуудынхаа талаас илүү хувийг эргүүлэн татах алхамыг хийлээ гэж "Би-Би-Си" агентлаг мэдээлэв. 

"Куба улс нь Венийн Конвенцийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэн манай дипломат ажилчдыг хамгаалах зохих арга хэмжээ аваагүй тул ийм шийдвэр гаргасан. Энэ тушаал нь бидний харилцан хүндэтгэлтэй ханддаг дипломат харилцаанд эрх тэгш байх зарчмыг чухалчилсан алхам юм" гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон мягмар гарагт гаргасан мэдэгдэлдээ дурдсан байна.

Куба улсад ажиллаж буй дипломат ажилтнуудад 7 өдрийн дотор тус улсыг орхин гарахыг тушаажээ. Куба улс дахь АНУ-ын Элчин сайдын яаманд ажиллаж буй 21 хүн толгой өвдөх, чих дүлийрэх, толгой эргэх, дотор муухайрах зэрэг эрүүл мэндийн асуудал тулгарч байгаагаа мэдээлжээ. 

Хэн нэгэн дуу авианы халдлага үйлдсэний улмаас элчингийн ажилтнуудад эрүүл мэндийн асуудал тохиолдсон гэж өмнө нь сэжиглэж байсан ч нотлогдсон зүйл олдоогүй байна. 
Х.Сарнай 



 

Холбоотой мэдээ