БНХАУ, Монгол 11 баримт бичигт гарын үсэг зурлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2015-11-11 09:19:04

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын дарга Си Зиньпин болон Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мягмар гарагт хийсэн уулзалтынхаа үеэр хоёр талын стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааг өргөжүүлж, шинэ түвшинд гаргахаар тохиролцлоо.

Улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, соёлын салбар дахь хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг Си Зиньпин уриалаад, хоёр улсын харилцааг өргөжүүлэхэд чадах бүхнээ хийнэ гэж мэдэгджээ.

Харин Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-тай харилцаагаа хөгжүүлэх нь Монгол Улсын нэн тэргүүний зорилт бөгөөд бид хөрш орнуудтайгаа харилцаагаа өргөжүүлсээр байх болно гэж мэдэгдэв.

Мөн хоёр улсын Засгийн газрын агентлагууд болон бизнес эрхлэгчид 11 гэрээ болон санамж бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд хоёр Ерөнхийлөгч оролцсон байна.

Эдгээр баримт бичгийн хүрээнд хоёр улс эдийн засаг болон технологийн салбарт хамтран ажиллаж, эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэх болон Хятадын бараа бүтээгдэхүүнийг худалдан авахад нь туслах зорилгоор Монголд банкны зээл олгох ажээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ