НАТО-г Балтийн тэнгист Орос бүслэн хааж магадгүй гэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /Sputnik/. Балтийн тэнгис дэх Оросын флот тус тэнгисийг хурдан хугацаанд удирдлагадаа авч, НАТО тийшээ нэвтрэхийг хааж чадах учир АНУ, НАТО-ын цэргүүд Оросыг Балтийн тэнгист өдөөн хатгахаас зайлсхийх хэрэгтэй гэж АНУ-ын армийн Европ дахь командлагч Бен Ходжес хэлсэн байна.
Эстони, Латви, Литва улсыг тус эвслээс тусгаарлаж, Балтийн тэнгисийг Оросын флот бүслэн хаахаас урьдчилан сэргийлэх ямар ч үйлдэл НАТО хийх боломжгүй.
“АНУ, НАТО-ын тэнгисийн цэргийг Балтийн тэнгист нэвтрүүлэхгүй байх чадал Калининград бий. НАТО-ын холбоотон Эстони, Латви, Литва улс уг бүсэд багтдаг” гэж дэслэгч генерал Ходжес “Baltic Times” сонинд хэлжээ.
Мөн АНУ, Умард Атлантын цэргийн эвсэл энэ талаар мэдэх хэрэгтэйг онцлов.
“Балтийн махчин загас” нэртэй, сар үргэлжилсэн, цэргийн бэлтгэл сургуулийг НАТО Зүүн Европт ажиллагаа явуулж байгаагаа Орост мэдрүүлэх зорилгоор Литва улсад хийж дууссан юм.
Крым Оростой эргэн нэгдсэнээс улбаалан, Украины асуудалд цэргийн хүчээр оролцсон гэж Оросыг НАТО сэжиглэж, Польш, Румын, Болгар, Эстони, Латви, Литва зэрэг Балтын тэнгисийн улсад цэргийн хүчээ зузаатгасан байна.
Х.Аминаа