Дорнод аймаг "Хүүхдийн эрхийн улсын байцаагч"-тай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-10-08 12:11:19
Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймгийн ГБХЗХГ-ын мэргэжилтэн Д.Цэрмаа “Хүүхдийн эрхийн улсын байцаагч” боллоо.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас "Хүүхдийн эрхийн улсын байцаагч"-ийг бэлтгэх сургалт явуулан, шалгалтад тэнцсэн албан хаагчдад эрхийн бичгийг нь гардуулан өгсөн байна.
2016 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжсэн “Хүүхэд хамгааллын тухай хууль”-д хүүхэд хамгаалах, хүүхдийн эрхийг хангуулах улсын байцаагчтай болох тухай тусгасан байдаг. “Хүүхдийн эрхийн улсын байцаагч” нар нь хүүхдийн эрхийн чиглэлээр таваас доошгүй жил ажилласан байх шаардлагатай. Эдгээр хүмүүсээс сонгон шалгаруулалт хийж, тусгай сургалтанд хамруулж, шалгалтад тэнцсэн хүмүүсийг томилдог аж.
 
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ