Турк улс америкчуудад цагаачлалын бус виз олгохыг түр зогсоосон байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-10-09 11:08:37
ВАШИНГТОН. /ТАСС/. АНУ-ын эрх баригчид Туркийн нутаг дэвсгэрт байрлах дипломат төлөөлөгчийн газруудаасаа туркчуудад цагаачлалын бус виз олгохыг түр зогсоох шийдвэр гаргасны хариуд Турк улс АНУ дахь консулын газруудаасаа америкчуудад мөн адилхан цагаачлалын бус виз олгохыг түр зогсоосон байна. Энэ тухай мэдэгдлийг Вашингтон дахь Туркийн элчин сайдын яамны твиттэр хуудсаар түгээсэн аж. 

үүлийн үед өрнөсөн үйл явдлууд Туркийн засгийн газрыг АНУ дахь Туркийн дипломат төлөөлөгчийн газруудын ажилтнуудын аюулгүй байдлыг хангах АНУ-ын засгийн газрын үүргийг эргэн харахад хүргэж байна. Үүнтэй холбогдуулан манай элчин сайдын яам, консулын газрууд америкчуудад цагаачлалын бус виз олгохыг түр зогсоож байна" гэж Туркийн ЭСЯ-ны мэдэгдэлд өгүүлжээ.
 
Үүнээс өмнө Америкийн дипломат төлөөгчийн газар яг адилхан мэдэгдлийг Туркийн талд өгч байсан аж.

Э.Аянзаяа


Холбоотой мэдээ