Нүүлгэн шилжүүлэлтийн сургалтад 350 иргэн оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-10-09 17:16:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/.ОБЕГ-аас Баян-Өлгий аймагт зохион байгуулж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдөр тус аймгийн Бугат сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн бэлтгэл бэлэн байдлыг шалгаж, сумын иргэдийг нүүлгэн шилжүүлэх дадлага сургууль хийлээ. Нүүлгэн шилжилт хийсэн шинэ суурьшлын бүсэд 60 гэр, 10 майхан платка байршуулж эмнэлэг, банк, сургууль, сурагчдын дотуур байр, иргэдийг байршуулах байр зэргийг байгуулсан байна.  Өнөөдрийн дадлага сургуульд 350 гаруй иргэн хамрагдлаа гэж ОБЕГ-ын орон нутагт ажиллаж байгаа ажлын хэсгээс мэдээллээ.


Ж.Батсайхан

Холбоотой мэдээ