“Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-10-09 17:40:56
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг даргын Тамгын газар төрийн байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, иргэдийнхээ санал бодлыг сонсох “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг ирэх долоо хоногт зохион байгуулна.
Монгол Улсын Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, бодлого шийдвэрийг сурталчилж, олон нийтийн саналыг хэрэгжүүлэн бодлого шийдвэртээ тусгахад анхаарах аж.
Мөн энэ өдрүүдэд иргэдээс гаргасан саналыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор нийгмийн халамж, үйлчилгээний газар, эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, улсын бүртгэлийн хэлтэс зэрэг иргэдэд шууд үйлчилгээ үзүүлдэг байгууллагын удирдлагыг иргэдийн уулзалтад оролцуулна гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Эрдэнэбилэг ярьлаа.
М.Батжаргал
Холбоотой мэдээ