Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн хуучин барилгыг орон нутгийн өмчид шилжүүлнэ

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2017-10-11 16:02:16
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд 2016 онд манай аймагт ажиллах үеэр иргэд Дархан сумын 10 дугаар багт байрладаг Эрүүл мэнд Нийгмийн даатгалын хэлтсийн хуучин барилгыг орон нутагт шилжүүлэн авч цэцэрлэгийн зориулалтаар ашиглах талаар  танилцуулжээ.

Энэ дагуу 2016 онд тус барилгыг орон нутгийн өмчлөлд шилжүүлэн авч ашиглах саналыг аймгийн удирдлагууд Монгол Улсын Ерөнхий сайд, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын болон Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт тус тус хүргүүлсэн байна.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар энэ талаар хэлэлцээд 1984 онд баригдсан 990,45 м2 талбай бүхий 2 давхар барилгыг Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газарт зөвхөн цэцэрлэгийн зориулалтаар орон нутгийн өмчлөлд балансаас балансад шилжүүлэх саналыг дэмжсэн шийдвэрийг гаргаж Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, УИХ-д өргөн барихаар болжээ.
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ