Монголын самбочид Касабланка хотыг зорив

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-11-11 16:24:48

Марокко улсын Касабланка хотноо энэ сарын 13-15-нд Дэлхийн аварга шалгаруулах самбо бөхийн тэмцээнд оролцох манай самбочид өнөөдөр тус улсыг зорив.

Энэ удаагийн тэмцээнд хүчээ сорих Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд эрэгтэй тамирчдаас 52 кг-д Г.Мөнхбат (Алдар спорт хороо), 62 кг-д С.Баяртүвшин (Увс нуур дэвжээ), 74 кг-д Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар (Женко клуб), эмэгтэй жүдочдоос 52 кг-д С.Солонгогэрэл (Алдар спорт хороо), 64 кг-д дэлхийн аварга, дэлхийн цомын аварга Т.Баттөгс (Хүч) нар багтжээ. Байлдааны самбогийн төрөлд 74 кг-д Х.Амартүвшин өрсөлдөнө.

Баг тамирчдаа ахалж МСБХ-ны ерөнхийлөгч Д.Гэрэл, ерөнхий нарийн бичгийн дарга Х.Батхишиг, шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Баярсайхан нар Касабланкаг зорив.

Д.Өлзий

Холбоотой мэдээ