ШУА, Тайванийн Үндэсний хааны ордон музей Монголын соёлын түүхийн судалгааг эхлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-10-13 16:14:18
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын ШУА-ийн тэргүүлэх судлаач Н.Ганбат   тэргүүтэй  судалгааны баг хамтарсан судалгааны төслийн хүрээнд Монголын түүхийн  өвийг судлахаар өнгөрсөн сарын 26-нд Тайванийн  Үндэсний хааны ордон музейг зорив.

Төсөлд Үндэсний   хааны   ордон   музейд   хадгалагдаж   буй   Монголын   эзэнт гүрний   үеийн   түүх,   соёлын   дурсгалт   өвийг   дижитал   эмхэтгэлд оруулан улмаар Монголын  Үндэсний музей, орон нутгийн музей, Монголын түүх судлаачид хамтран төрөл зүйл, гарал үүслийн судалгаа хийсэн материалуудад дүн шинжилгээ  хийснээр хэвлэлтэнд   гарах юм. Энэхүү хамтарсан төсөл нь дөрвөн жил хүртэлх хугацаанд үргэлжлэх бөгөөд  эхний шат нь бодит түүхийн  дурсгалт өвийг судлах, хоёрдугаар шатлалд сурвалж бичгийн судалгааны ажил хийх аж.
Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Хуан Куо Рун хэлэхдээ, "Тайванийн Үндэсний хааны   ордон музей нь дэлхий дээрх олны таашаалыг хамгийн ихээр хүртсэн түүхийн музейн нэг бөгөөд музейн сан хөмрөгт буй эртний соёлын дурсгалт 700 мянга гаруй үзмэрийн дийлэнх хувь нь Монголын түүхтэй холбоотой юм.   Эдгээр үнэт соёлын  өв нь Монголын түүхийн чухал тэмдэглэлийг илэрхийлэх бөгөөд энэ удаагийн судалгааны ажлын үр дүн нь хүн төрөлхтний түүхийн хуудаснаа Монгол Улс асар том амжилтыг   бүтээх болно. 2015 онд Монгол, Тайванийн хамтран бүтээсэн “Тайванийн Үндэсний хааны ордон музей дэх Монголын түүх, соёлын өв дурсгалууд” ном хэвлэгдэн гарсан нь маш чухал  үндэс суурь болж өгсөн" хэмээв.
2014 оноос эхэлсэн Монгол дахь Тайванийн төлөөлөгчийн газар, Монгол Улсын ШУА, Үндэсний хааны ордон музей хоорондын хамтын ажиллагаа Монголын түүхэн дэх өвөг дээдсийн тухай түүхийн хуудсыг тодотгож ард иргэдийн иргэний боловсролд тодорхой хувь нэмэр оруулах юм.
Эдгээр байгууллага олон удаагийн харилцан хэлцэл хийсний үндсэн дээр өнгөрсөн долдугаар сарын 07-нд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурснаар судалгааны төсөл хэрэгжүүлж эхлэхээр эхний шатны судалгааны ажлаа эхэллээ.
Ж.Болор
 
Холбоотой мэдээ