Иргэдийн хурлын төлөөлөгчид спортоор өрсөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-10-16 18:22:24
Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймгийн бүх сумын ИТХ-ын дунд “Спортлог хурлынхан” олон төрөлт тэмцээн боллоо. Нутгийн удирдлагын холбоо үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Хэрлэн сумын ИТХ-аас өнгөрөгч амралтын өдрүүдэд уг тэмцээнийг зохион байгуулжээ.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг тус тэмцээн олс таталт, гар бөмбөг, дартс гэсэн гурван төрлөөр явагджээ. Тэмцээнд 13 сумын баг тамирчид оролцох байсан ч Баян-Уул, Баяндун, Халхгол, Дашбалбар сумынхан оролцоогүй аж. Ингээд 7 сумын баг тамирчид өрсөлдөж, шилжин явах цомын эздийг тодруулсан байна.

Багийн дүнгээр тэргүүн байранд Хэрлэн сум шалгарч, дэд байранд Чойбалсан сум, удаах байранд Хөлөнбуйр сум тус тус шалгарчээ.

Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ