“Цусны салбар төв” –ийн үйл ажиллагаа сайжирчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-10-17 14:37:37
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийг хэрэгжүүлэх нэгжийн төлөөлөл Орхон аймагт ирж БОЭТ-ийн  “Цусны салбар төв”-д хийсэн хөрөнгө оруулалтын ажилтай танилцаж “сайн” гэсэн үнэлгээ өглөө. 
Дээрх  төслийн хүрээнд Орхон аймагт 583 орчим сая төгрөгийн санхүүжилт хийгдсэнээс БОЭТ-ийн  “Цусны салбар банк”-нд 45 нэр төрлийн тоног төхөөрөмж нийлүүлж, үйл ажиллагааг нь “Цусны салбар төв” болгон өргөжүүлжээ. Ингэснээр  “Цусны салбар төв” нь 26 цуврал цус цусан бүтээгдэхүүнд хийх клиник чанарын шинжилгээ 100 хувь сайжирсан байна.
“Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийг хэрэгжүүлэх нэгжийн төлөөлөл аймгийн удирдлагуудтай уулзах үед эмнэлгийн гаралтай химийн аюултай хог хаягдлыг хадгалах байгууламж барих, БОЭТ-ийн бактериологийн лабораторийг бүрэн засч  тоног төхөөрөмжийг шинэчлэх ажил хийх талаар санал солилцлоо.
Б.Оюун-Эрдэнэ 
Холбоотой мэдээ