Малчдын байгууллагууд 100 гаруй тн өвс бэлтгэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСШвейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төсөл, Увс аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо нь 19 суманд салбар холбоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Тус төслийн зүгээс энэ жил Баруунтуруун сумын Бэлчээр ашиглагчдын холбооны дэргэдэх “Алтан сүүний цацал” хоршоо, Тэс, Бөхмөрөн сумын малчдын байгууллагад жижиг оврын “Foton 250” тракторыг хадлангийн иж бүрдлийн хамт олгожээ. Ингэснээр Тэс сумын малчдын байгууллага малчидтайгаа хамтарч 65 тонн өвс, Баруунтуруун сумын малчдын хоршоо 30 тонн өвс, Бөхмөрөн сумын малчдын байгууллага 20 тонн өвс бэлтгэсэн байна.
Малчдын байгууллагууд өөрсдийн бэлтгэсэн энэхүү өвс тэжээлийн нөөцөө Бэлчээр ашиглагчдын хэсгийн малчиддаа зах зээлийн үнээс хямдралтай үнээр олгох аж.
Увс аймаг Б.Батхүү