Их Британийн Засгийн газар “Жирэмсэн эмэгтэй” гэсэн нэр томъёог өөрчлөхийг хүсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2017-10-23 15:00:43
МОСКВА. /РИА Новости/. Их Британийн Засгийн газар ижил хүйстэнтэйгээ явалдагч хүмүүсийн эрхийг хамгаалах зорилгоор НҮБ-ын баримт бичгүүдэд “Жирэмсэн эмэгтэй” гэдэг нэр томъёог “Жирэмсэн хүн” болгон өөрчлөхийг хүссэн тухай тус улсын Гадаад хэргийн яамны эх сурвалжаас иш татан "Times" сонинд мэдээлснийг Риа Новости агентлаг уламжлав.

"Times" сонинд мэдээлснээр, Их Британий Гадаад хэргийн яам ижил хүйстэнтэйгээ явалдагч хүмүүсийн эрхийг хамгаалах зорилгоор НҮБ-ын иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын гэрээнд өөрчлөлт оруулахыг санал болгожээ. Харин уг санаачлага нь эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлын төлөө тэмцэгчдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа аж.

"Уг хүсэлт нь эмэгтэйчүүдийн эсрэг чиглээгүй. Их Британи улс “Жирэмсэн эмэгтэй” гэсэн нэр томъёог хэрэглэхийг эсэргүүцээгүй. Бид жирэмсэн эмэгтэйчүүдийн эрхийг бүрэн дүүрэн дэмжиж байна. Ижил хүйстэнтэйгээ явалдагч жирэмсэн хүмүүсийн ч энэ эрхийг бүү хасаасай гэсэндээ НҮБ-ын Хүний эрхийн хороонд ийм хүсэлт тавьсан юм” гэж Их Британийн Гадаад хэргийн яамнаас мэдэгджээ.
Э.Аянзаяа
Холбоотой мэдээ