ХКН-ын 19 дүгээр Их хурал өндөрлөлөө

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2017-10-24 16:50:13
Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Нийслэл Бээжин хотноо долоон өдрийн турш үргэлжилсэн ХКН-ын 19 дүгээр  Их хурал өнөө өглөө АИХ-ын ордонд ёслол төгөлдөр өндөрлөв.
Өглөөний 9:00 цагаас эхлэн хуралдсан 2200 гаруй төлөөлөгч 19 дүгээр удаагийн Намын Төв хорооны /НТХ/ 204 гишүүн, 172 орлогч гишүүн болон НТХ-ны Сахилга бат, хянан шалгах хорооны 133 гишүүний нэрсийн жагсаалтыг баталлаа.
Мөн 18 дугаар удаагийн НТХ-ны ажлын тайлан, Сахилга бат, хянан шалгах хорооны ажлын тайланг эцэслэн баталсан бөгөөд энэ удаагийн Их хурлын гол сэдэв болоод буй Ши Жинпиний  дэвшүүлээд байгаа “Шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санаа”-г Намын дүрэмдээ тусган оруулав.
Энэхүү үзэл санаа нь Марксизм-Ленинизмын онол, Мао Зэдуны үзэл санаа, Дэн Сяопины онолуудыг нэгтгэсэн үзэл санаа юм.      
Шинээр сонгогдсон НТХ-ны гишүүд өнөөдөр үдээс хойш хуралдан өөрсдийн дундаас, Хятадын шийдвэр гаргах Дээд байгууллага болох ХКН-ын НТХ-ны Улс Төрийн товчооны байнгын гишүүн долоон хүнийг сонгох юм.
А.Анхбаяр
Холбоотой мэдээ