Төрийн байгууллагуудын ажилтай танилцаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Увс аймаг энэ жил төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний шат дамжлага, хүнд суртал чирэгдэлийг арилгах зорилгоор энэ сарын 20-оос ирэх сарын 20-ныг хүртэлх хугацааг “Иргэдээ сонсох, иргэндээ үйлчлэх” сарын аян болгон зарлаад байна.
Энэ аяны хүрээнд аймгийн ЗДТГ-аас ажлын хэсэг гарч Хүнс, хөдөө аж ахуйн газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтсийн үр дүнгийн гэрээ, бичиг хэргийн хөтлөлт, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, мэдээллийн ил тод байдал, шилэн дансны мэдээлэл, тулгамдаж буй асуудал зэрэгтэй танилцаж, заавар зөвлөмж өгч ажиллалаа. Цаашдаа хуваарийн дагуу бүх агентлаг, албан байгууллагуудын ажилтай танилцаж, заавар зөвлөгөө өгөх аж.
Тус аяны хүрээнд Төрийн үйлчилгээний нэгдсэн төв дээр агентлаг, албан байгууллагууд нэг, нэг өдрөөр ээлжлэн байгууллагаа сурталчлах, иргэдэд үйлчилгээ хүргэх, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх арга хэмжээ зохион байгуулж байна. Мөн аймгийн ЗДТГ-ын 70452222 нээлттэй утсаар иргэдэд мэдээлэл хүргэх, санал хүсэлтийг хүлээн авах ажлыг хийж байна.

Б.Батхүү