Трамп Тиллерсоны хүчин чармайлтыг өөрийн үйлдлээр нурааж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /ТАСС/. Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийн эргэн тойронд үүссэн хямралыг гэтлэн давах гэсэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсоны хүчин чармайлтыг Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн үйлдлээр нурааж байна гэж ням гарагт АНУ-ын Конгрессын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн хорооны дарга Боб Коркер телевизийн CBS сувагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
ТАСС агентлагийн мэдээлснээр, “Манай төрийн нарийн бичгийн дарга БНАСАУ-тай холбоотой асуудлаар хамгийн чухал түнш болох Хятад улстай яриа хэлэлцээ хийж, биднийг Умард Солонгостой цэргийн мөргөлдөөнд татагдан орохоос сэргийлэх чухал асуудлуудыг боловсруулан тохиролцох оролдлого хийж байхад уг хүчин чармайлтыг ерөнхийлөгч маань үйлдлээрээ нурааж байгаа нь манай улсад хохирол учруулж байгаа хэрэг юм” гэж АНУ-ын нөлөө бүхий хууль тогтоогч Боб Коркер хэлсэн байна.

“Солонгосын хойгт үүссэн нөхцөл байдалтай холбоотой асуудлаар Трампын баримталж буй хандлага нь цэргийн мөргөлдөөн үүсэх аюулыг улам нэмэгдүүлж байна. Бүгд л нөхцөл байдлыг цэргийн хүч хэрэглэн шийдвэрлэхээс өөр замаар зохицуулахыг хүсч байна. Харин Солонгосын хойгийн нэгэн улсын удирдагчийг твиттер хуудастаа шоглон жиргэж байгаа манай төрийн тэргүүний үйлдэл нь бүс нутагт үүссэн хурцадмал байдлыг улам даамжруулж байна” гэж Боб Коркер үзэж байгаа ажээ.
Э. Аянзаяа