Нэг дор 90 уран нугараачийн гайхамшигт үзүүлбэр болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголд анх удаа 6-60 насны дэлхийн дээд амжилтын эздийн уран нугаралт, орчин үеийн циркийн үзүүлбэртэй хосолсон “Jurte Монгол гайхамшиг” тоглолт “The Corporate Hotel & Convention Centre”-т ирэх сарын 05-нд болно.
Тоглолтыг Монгол Улсын нэрийг дэлхийн тавцанд уран нугаралтын гайхамшгаар таниулсан МУГЖ, уран нугараач Л.Энхцэцэгийн уран бүтээлийн 45 жилийн ойд зориулан үзэгчдэд хүргэхээр бэлтгэлээ базааж байна.
Тоглолтод “Нарны цирк”-ийн багш МУСТА, уран нугараач Ж.Эрдэнэчимэг, Б.Сэрчмаа нар АНУ-аас ирэх бол Япон улсын жүжигчид уригдан оролцох юм. Мөн тоглолтын үеэр 90 уран нугараач нэгэн мөчид нэгдэн нугарах гайхамшигт үзүүлбэрийг толилуулна.
Тоглолтын үеэр цирк, театр, бүжиг, хөгжим хосолсон Монголын анхны орчин үеийн “Angels" төвийн 10 жилийн ой давхцаж буй бөгөөд үндэсний хэв маягийг орчин үеийн циркийн урлагтай хослуулан найруулан тавьж буйгаараа онцлогтой юм.
Тоглолтод урилгаар МУСТА, уртын дуучин Д.Жавхаасайхан Д.Үүрийнтуяа, ятгачин Г.Солонго, МУСТА, ХЦДБЧ-ын гоцлол дуучин Н.Нямдаваа болон амьд хөгжмийн хамтлаг хамтран орчин үеийн циркийн урлагийг толилуулах юм.
Тоглолтын тасалбар 60 мянган төгрөгийн үнэтэй аж.

Ж.Болор