Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажил 60 орчим хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажил урьдчилсан байдлаар 60 орчим хувьтай байгаа бол төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажил 65 хувийн биелэлттэй байна. Сумд дор бүрнээ 50 нт өвс, 25 тн тэжээл бэлтгэхийг аймгаас даалгажээ. Гэвч өнөөдрийг хүртэл өвс тэжээлийн нөөц бүрдүүлэлтээ хийгээгүй сум бас байгаа аж.
Баруун зургаан сумын хувьд өвөлжилтийн бэлтгэл ажил 80-95 хувьтай үргэлжилж байгаа бол Түргэн, Давст, Сагил зэрэг арын сумдын тухайд 80 орчим хувийн биелэлттэй байна. Дээрх сумдад аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат ажиллаад иржээ.
“2017-2018 оны өвөл Увс аймагт хоёр сая 924,7 мянган мал өвөлжих урьдчилсан тооцоо гарсан. Үүнээс зэргэлдээх Ховд, Завхан аймгийн зарим сумдад отроор 46 мянган өвөлжих бол өөрийн аймгийн отрын бүс нутагт 195 мянган мал өвөлжинө. Увс аймгийн нийт нутгийн 42,1 хувь нь гандуу байгаа тул малчид өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хийх шаардлагатай байна” хэмээн Э.Насанбат дарга мэдээллээ.

Б.Батхүү