Онцгой байдлын дадлага сургуулилтад 20 мянган хүн оролцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-11-10 12:27:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Онцгой байдлын ерөнхий газраас Дорноговь аймагт зохион байгуулж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд өнөө өглөө Сайншанд сумын иргэдийг оролцуулан газар хөдлөлтийн гамшгийн дараах нүүн шилжих дадлагыг зохион байгууллаа.

Сайншанд сум нь 22 мянган хүн амтайгаас дадлага сургуульд 20 мянга гаруй иргэн оролцжээ. Мөн аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг оролцуулан газар хөдлөлт, нурангиас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль хийнэ гэж ОБЕГ-аас мэдээлэв.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ