Хуучин барилгуудыг буулгаж шинээр орон сууц барих хэрэгтэй гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-16 14:11:41

Дорноговь аймгийн Сайншанд сумын дөрөвдүгээр баг буюу төмөр замын хэсэгт  насжилт, эдэлгээ  дуусч хуучирсан  40 гаруй барилга байна.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа хуучнаар ЗХУ-аас Монголд ирсэн хоригдлууд буюу “505”-ынхны барьсан барилгаас өгсүүлээд 50-60 жил болсон хуучин орон сууцнуудыг 2010 онд  аймгийн Мэргэжлийн хяналтын газраас дүгнэлт гаргаж нөхцөл байдлыг нь нарийвчлан тогтоожээ. Уг нь чулуун барилга 100 жилийн настай гэдэг боловч заавал 100 жил болгож тартагт нь тулгах хэрэггүй.  Заримаас нь буулгаж  шинээр  орон сууц барих  шаардлага бий. Нэг байшинд дөрвөн айл амьдардаг учир оршин суугчид  хоорондоо санаа нэгдэж учраа ололцохгүй өдий хүрснийг албаны хүн хэлэв.

Зам тээврийн сайдаар А.Гансүхийг ажиллаж байхад байшингийн талбайг  эргэн тойрон таван метр тэлж болгохоор зөвшөөрөл авсан ч мөн л тодорхой шийдэл гаргалгүй уджээ. Үүнээс гадна оршин суугчдын санааг зовоож буй нэг асуудал бол орон сууцны сантехникийн элэгдэл хорогдол. Төмөр замын байгууллагаас орон сууцыг оршин суугчдад хувьчилсны дараа  орон сууцны хуучирч муудсан сантехникийг засварлах, харж хандах байгууллага байхгүй эзэнгүй үлдсэн байна.    

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ