Галын аюулгүй байдлын тухай хуулийг сурталчиллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-16 23:34:49

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас Галын аюулгүй байдлын тухай хуулийг сурталчах нээлттэй хаалганы өдөрлөгийг өнгөрөгч долоо хоногт зохион байгууллаа.

Тус арга хэмжээгээр Онцгой байдлын газрын гал унтраах, аврах 12 дугаар анги Аюуш баатарын төв талбай дээр, гал унтраах, аврах 45 дугаар анги Хархорин сумын төв талбайд үйл ажиллагаа явуулж, төрийн байгууллагууд болон иргэний нийгмийн байгууллагууд, ард иргэдэд хууль сурталчилсан байна.

Өдөрлөгт аймгийн Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүн, автомашин багаж зэвсэглэмжтэйгээ сургалт сурталчилгаа хийж, Арвайхээр сумын 20 гаруй аж ахуй нэгж,байгууллага болон давхардсан тоогоор нийт 1700 иргэн хамрагдлаа.

Б.Батчимэг

,

Холбоотой мэдээ