Цэцэрлэгүүдийн 86 хувь нь бүрэн камержжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-11-24 13:02:10
Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймгийн хэмжээнд 37 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдагийн 86 хувь нь буюу 32 цэцэрлэг бүрэн камержуулттай болоод байна. Хэрлэн сумын хэмжээнд төр болон хувийн хэвшлийн 24 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдгаас 3 цэцэрлэг камергүй ажиллаж байна.
Сургууль, цэцэрлэгийн орчин нь камержуулалт, гадна дотно гэрэлтүүлэг, цэцэрлэгийн ойр орчмын замд хурд сааруулагч, замын хөдөлгөөний тэмдэг, явган хүний гарц, ногоон байгууламжтай байх зэрэг ерөнхий шаардлагыг хангаж байж хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлдэг байна. Тэгвэл нийт цэцэрлэгийн 86 хувь нь гэрэлтүүлэгтэй, 56 хувь нь хурд сааруулагчтай. Харин явган хүний гарц, ногоон байгууламж хүлэмжийг 50 гаруй хувь нь шийдэж чаджээ.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ