2017 оны шинжлэх ухааны шилдэг бүтээлийг “Монголын түүх” таван боть хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 96 жил, “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-т зориулсан баярын хурал өнөөдөр “Corporate сonvention centre”-д болж, 2017 оны шилдэг бүтээлийн эздэд шагнал гардууллаа.
Баярын хурлыг нээж ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл үг хэлэв. Тэрбээр хэлэхдээ, “Манай эрдэмтэд төр, шинжлэх ухаан, хувийн хэвшлийн уялдаа зохицлыг хангаж, улс орондоо мэдлэгт тулгуурласан эдийн засаг, шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн үндсийг бүрдүүлэн бэхжүүлэхэд идэвхтэй оролцох зүй ёсны шаардлага бий болоод байна.
Эдгээр эрэлт, хэрэгцээ шаардлагатай уялдан манай салбар болоод эрдэмтэн судлаачдын өмнө олон шинэ зорилт, сорилт тавигдаж, эдгээрийг хэрэгжүүлэх талаар төр засгаас ээлж дараатай арга хэмжээг авч, зарим үр дүнд хүрч байгааг энэ баярын өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна. Жил бүрийн шинжлэх ухааны ажилтны өдрүүдэд тухайн жилд бий болсон шинжлэх ухаан, технологи, инновацийн шинэ бүтээл бүтээгдэхүүн, загвар, шинжлэх ухааны үйлчилгээний дээжээ олон нийтэд дэлгэн танилцуулахын сацуу олон түмний санаа бодол, зөвлөгөө, шүүмжийг сонсож үйл ажиллагаандаа тусгах зэрэг ажлыг зохион байгуулан хэвшлээ. Энэ жилийн хувьд манай салбар бүхэлдээ Шинжлэх ухааны ажилтны өдрийг угтан бүтэн жилийн турш шинэ мэдлэг олгох, шинжлэх ухаан технологи, инновацийн ололт амжилтыг сурталчлах, тулгамдсан асуудал, хүндрэл бэрхшээлийг хамтдаа эрж хайх, шинжлэх ухааныг үйлдвэрлэл боловсролтой холбон сайн түшнлэлийг бүрдүүлэх, гадаадын судалгааны байгууллага, судлаачидтай харилцан ашигтай ирээдүйд чиглэсэн хамтын ажиллагааг өрнүүлэх талаар идэвх санаачилгатай ажиллаж ирлээ” гэв.
БСШУСЯ-ны 2017 оны Шинжлэх ухааны шилдэг бүтээлийн тэргүүн байрыг МУИС-ийн доктор,П.Дэлгэржаргал, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн доктор Б.Батсүрэн нарын багийн “Монголын түүх” 5 ботиороо, дэд байрт ШУА-ийн Хими, химийн технлологийн хүрээлэнгийн доктор, академич Ж.Тэмүүжин “Нүүрсний үнсний шинж чанар, иж бүрэн боловсруулалт, хэрэглээ” бүтээлээрээ хүртсэн бол гуравдугаар байрт ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн доктор Г.Долмаа “Гумины бодисууд ба тэдгээрийн нанокозитын биологийн идэвх” судалгаагаар, МУИС-ийн доктор Х.Тэрбиш, МУБИС-ийн доктор Х.Мөнхбаяр, доктор М.Мөнхбаатар “Монгол орны хоёр нутагтан” бүтээлээр, Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрэлэнгийн доктор, профессор Ч.Чимэдрагчаа, академич Б.Дагвацэрэн, доктор Б.Дэжидмаа, доктор Б.Нямдэмбэрэл нарын багийн “Монголын уламжлалт анагаах ухаанд хэрэглэгддэг түүхий эд, эмийн фармакопей” сэдэвт бүтээлээрээ тус тус шалгарав.
Тусгай байрт ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн доктор, академич Д.Содномдоржийн “Энергийн гайхамшиг ба түүнхий хувирлууд”, СУИС-ийн харьяа Соёл урлаг судлалын хүрээлэнгийн доктор Б.Баатархүү “Монгол улсын Тувачууд”, ХААИС-ийн харьяа Мал эмнэлгийн хүрээлэнгийн доктор Б.Бүрэнбаатар нарын багийн “Монпоур” малын дусаалгын бэлдмэл бүтээлүүд тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн боллоо.

Ж.Болор