Гөн Шуан:Шинэ Засгийн газраа байгуулснаас хойш Монгол улсын ГХ-ны сайд анх удаа айлчлах гэж байна

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2017-11-28 10:54:06
 Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И-гийн урилгаар Монгол улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 12 дугаар сарын 3-5-ны өдөр Хятад улсад албан ёсны айлчлал хийх гэж буй тухай БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гөн Шуан мэдэгдлээ.
Тэрээр хэлэхдээ “Хятад-Монгол улсын харилцааг хөгжүүлэх нь хоёр улсын болон хоёр орны ард иргэдийн эрх ашигт нийцнэ. Монгол улсын Ардын нам шинэ Засгийн газраа байгуулснаас хойш хоёр улсын харилцаанд эерэг дүр төрх тодрох болсон. Хятадын тал Монголын талтай ажил хэрэгч байдлаар хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд бэлэн байна. Энэ удаагийн айлчлал бол Монгол Улсын шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш Монгол Улсын Гадаад харилцааны сайд анх удаа БНХАУ-д айлчилж буй юм. Айлчлалын хүрээнд хоёр орны Гадаад харилцааны сайд нарын уулзалт болно. Талууд хоёр орны улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэх, ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, соёлын хүмүүнлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр орны харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцоно. Мөн Д.Цогтбаатар сайд Хятадын талын удирдах албан тушаалтанд бараалхаж, холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийнэ” гэлээ.
А.Анхбаяр
 
Холбоотой мэдээ