"Оксфорд хотын хүндэт иргэн" шагналыг нь хураажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2017-11-28 15:29:22
ЛОНДОН. /ТАСС/. Эх орондоо үндэсний цөөнх рохинжа хүмүүсийг мөрдөн мөшгөх явдлыг зогсоож чадахгүй байгаа Мьянмарын улс төрийн удирдагч болох Төрийн зөвлөх Аун Сан Су Чид олгосон "Оксфорд хотын хүндэт иргэн" шагналыг хураасан тухай Их Британийн “The Independent” сонин мэдээлсэн байна.

Тус сонины мэдээлснээр, “Хүчирхийллийг тоохгүй өнгөрч буй хүнд” хүндэтгэл үзүүлэхийг хүсэхгүй байна гэж Оксфорд хотын зөвлөлийн гишүүд мэдэгдсэн байна. Оксфордын их сургуулийг төгсөгч Аун Сан Су Чи эрх чөлөөний төлөө тууштай тэмцсэнийхээ төлөө 20 жилийн өмнө уг шагналыг хүртэж байжээ. Харин 1991 онд тэрбээр Нобелийн шагнал хүртэж байсан билээ.
 Э. Аянзаяа
Холбоотой мэдээ