Үл таних этгээдүүд халдлага үйлджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2017-11-28 16:48:32
МОСКВА. /ТАСС/. Буркино-Фасо улсын нийслэл Уагадугу хотод үл таних этгээдүүд францын цэргийнхэн рүү халджээ. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон тус улсад айлчлахаас 2 цагийн өмнө уг халдлага болсон байна гэж “France Presse” агентлаг мэдээлэв.

Орон нутгийн цагаар 20:00 цагийн үед мотоцикл унасан үл таних этгээдүүд францын цэргийнхний сууж явсан машин руу дөхөж очоод гар бөмбөг шиджээ. Гар бөмбөг байгаа оноогүй хэдий ч дэлбэрэлтийн улмаас нутгийн 3 иргэн шархаджээ. Үүнээс ойролцоогоор 2 цагийн дараа буюу орон нутгийн цагаар 22:30 минутад Францын Төрийн тэргүүн тус улсад хүрэлцэн ирсэн ажээ. 

Баруун Африкийн Буркино-Фасо, Мавритан, Мали, Нигер болон Чад улсын засгийн газартай хамтран 2014 оны зунаас эхлүүлсэн “Бархан” ажиллагааны хүрээнд Францын цэргийнхэн тус бүс нутагт байрлаж байгаа аж. Энэ ажиллагааны гол зорилго нь Ливи улсаас Гвинеи-Бисау улс хүртэлх дагавар бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг террорист бүлэглэлийн сүлжээтэй тэмцэх явдал юм.
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ