Дорноговийн малчид өнтэй өвөлжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн УЦУОША-ны гаргасан мэдээллээс үзэхэд тус аймгийн ихэнх нутаг цасгүй, агаарын температур өдөртөө -20 орчим хэм байна.
Харин өвөлжилт ямархуу байгаа талаар аймгийн ХХААГ-ын дарга Ж.Наранболдоос тодруулахад “Ихэнх нутгаар цас багатай дулаахан өвөл болж байгаа учир одоогоор малчид өнтэй өвөлжиж байна” гэв.
Тус аймагт энэ өвөл 4137 малчин өрхийн 1.8 сая орчим толгой мал өвөлжиж, хаваржих урьдчилсан төлөв буйгаас өөрийн болон хил залгаа аймаг, хилийн зурвас, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт нийт 465 өрхийн 279 мянган толгой мал отроор өвөлжиж, хаваржих аж.
Албаны мэдээллээс харахад 2017 онд бэлчээрийн төлөв байдал, ургац тодорхойлох ажлыг 14 сумын 53 багт хийсэн бөгөөд нийт нутгийн 24 хувь нь зуншлага хэвийн, 37 хувь нь гандуу, 39 хувь нь гантай гэсэн судалгааг гаргажээ.Харин аймгийн нийт нутгийн 53.1 хувь нь бэлчээрийн даац хүрэлцээтэй бөгөөд нөөцтэй, 46.9 хувь нь даац 1-5 дахин хэтэрсэн гэсэн дүгнэлт гарчээ.
Тухайлбал Даланжаргалан сумын Бичигт багаас бусад баг, Замын-Үүд сумын нийт нутаг, Дэлгэрэх сумын Цагаан хад, Аманшанд багийн бэлчээрийн даац хэтэрсэн байна.

Х.Эрдэнэбулган