“Жихад Жон”-ыг устгасан эсэхийг нотолж чадахгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-11-18 12:53:32

ВАШИНГТОН. /TASS/. “Лалын улс” бүлэглэлийн зандалчин болох “Жихад Жон” хочтой Мухаммед Эмвазиг агаарын цохилт өгөх үеэр устгасан эсэхийг батлах мэдээлэл Пентагонд одоог хүртэл байхгүй байна. Үүнийг АНУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга Питер Кук нотолжээ.

“Надад нотлох баримт алга. Бид төлөвлөж байсан байдаа цохилт өгсөн гэдэгтээ итгэлтэй байна. Гэвч одоогийн байдлаар энэ цохилт амжилттай болсныг нотлох нэмэлт нотолгоо алга. Мэдээж бид үнэхээр тийм байгаасай гэж найдаж байна” гэж тэрбээр хэлсэн байна.

Сирийн Эр-Ракка хотод өгсөн АНУ-ын Агаарын цэргийн цохилтын үеэр барьцаалагдсан хүмүүсийг цаазлахад оролцсон Эмвазиг устгасан гэж телевизийн “BBC” компани өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн билээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ