Өрхийн эрүүл мэндийн төвийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-11-18 15:14:14

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багт баригдаж буй Өрхийн эрүүл мэндийн төвийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй байна.

Өнгөрсөн наймдугаар сард шавийг нь тавьж байсан эл барилгыг ирэх сарын 6-нд хүлээлгэж өгөх ёстой боловч санхүүжилтгүйн улмаас ажил нь удааширчээ. 

Барилгын ажлыг Улаанбаатар хотын “Алдар өргөө” ХХК орон нутгийн 914 сая төгрөгөөр барьж байгаа юм. Өнөөдрийн байдлаар дотор засал чимэглэл болон сантехникийн ажил үлджээ. Гэвч орон нутгаас санхүүжилт хийгдэхгүй байгаа тул ажил удаашрах төлөвтэй байгаа гэнэ. Гүйцэтгэгч компани өөрийн хөрөнгөөр үргэлжлүүлэх боломжгүй гэжээ. Гэхдээ орон нутгаас 100 хоногийн хугацаа өгчээ. Хэрэв энэ барилга баригдаж дуусвал Оюут, Уурхайчин, Согоот багийн иргэд эрүүл мэндийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой юм. Орхон аймагт Өрхийн эрүүл мэндийн 12 төв байдаг бөгөөд үүний дийлэнх нь орон сууцны нэг давхарын гурван өрөөнд үйл ажиллагаагаа явуулдаг юм. 

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ