Солонгос руу зорчих Монголчуудын урсгал эрс нэмэгджээ

Монголын мэдээ
gantuya@montsame.mn
2015-11-18 16:31:22

БНСУ-ын ЭСЯ-наас 2015 оны дөрөвдүгээр сард виз мэдүүлэх нөхцлийг хөнгөлөх шийдвэр гарснаас тус улсыг зорих монголчуудын урсгал эрс нэмэгджээ. 

Тухайлбал виз мэдүүлэхэд шаардлагатай барьцаа хөрөнгийн хэмжээг 7 сая төгрөг байсныг бууруулж 5 сая төгрөг болсон, 55-аас дээш насны эцэг, эхтэйгээ явах бол тусдаа мөнгө байршуулах шаардлагагүй. Ажил эрхэлдэг, 500.000 төгрөгөөс дээш цалинтай, тухайн байгууллагадаа зургаагаас дээш сар ажилласан бол мөнгө байршуулах шаардлагагүй болов.

Уг өөрчлөлттэй тус улсын ЭСЯ-нд виз мэдүүлэх монголчуудын тоо эрс нэмэгдээд байгаа аж. Визийн татгалзлын хувь ч төдий чинээ буурчээ.

Монголчууд ихэвчлэн хөдөлмөр эрхлэх зорилгоор тус улсад 3 болон түүнээс дээш сарын хугацаатай зорчиж байгаа юм.  
БНСУ-д нийт 30 гаруй мянган монгол иргэн ажиллаж, амьдарч байгаа гэсэн албан бус тоо бий. Үүнээс албан ёсны зөвшөөрөлтэй хөдөлмөр эрхэлж байгаа нь 7000 гаруй, хууль ёсоор 15 мянган иргэн амьдарч байна. 

Н.Туяа

 

Холбоотой мэдээ