УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирыг байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-12-20 18:00:43
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун энэ үеэр байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын нэрийг дэвшүүлэх саналтай байгаагаа хэлсэн. Гишүүдээс өөр хүний нэрийг дэвшүүлээгүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжин, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Б.Туул
Холбоотой мэдээ