Жаргалант сум соёлын төвтэй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-11-18 19:48:06

Баянхонгор аймгийн Жаргалант сумын хуучнаар Байдрагийн сангийн аж ахуй байх үеийн барилгыг уул уурхай болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2 давхар Соёлын төвийн барилга болгон засварлаж ашиглалтад оруулжээ.

Мөн тус сумын газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхай, нөхөн сэргээлтийн “Буян цэцэн”компанийн хөрөнгө оруулалтаар “Хөндлөн булаг” 3-р багт шинэ Соёлын төвийг барьж байгуулжээ.

Соёлын төвийн нээлтэд очсон албаныхан хэлэхдээ, Сум орон нутаг өөрийн нөөц боломжоо ашиглаж, гар нийлэн ажиллавал юу ч хийж чадахын жишээ энэ боллоо гэдгийг онцлоод бусад сумд үлгэр жишээ аван ажиллах хэрэгтэйг хэлж байв.

Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ