Линдсей Лохан татвараа төлөлгүй зугтжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ayanzaya@montsame.gov.mn
2017-12-28 13:23:58
МОСКВА. /СПЛЕТНИК/. Өдгөө 31 настай, Америкийн жүжигчин Линдсей Лохан 100 сая ам.долларын татвараа төлөлгүй Дубай хот руу зугтсан тухай эх сурвалжууд мэдээлж байна.

Л.Лохан татварын асуудалтай холбоотойгоор саяхан сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө "Би энэ тухай юу ч мэдэхгүй. Миний менежер арын албаны бүх ажлыг хариуцдаг байсан" гэжээ.

Гэхдээ асуудал шүүх хурал болох дээрээ тулаагүй бололтой. Жүжигчин бүсгүй АНЭУ-ын нийслэл Дубай хот дахь байрандаа цагийг маш зугаатай, сайхан өнгөрүүлж байгаа тухай олон нийтэд мэдэгдсэн байна. Тэрбээр удахгүй шинэ бизнес эрхэлж эхлэхээр төлөвлөж байгаа бололтой. Одоогоор ямар бизнес эрхлэх гэж байгаа нь хараахан тодорхойгүй байна.
Э. Аянзаяа 
Холбоотой мэдээ