Барилгачид аварга шатарчинаа шалгаруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-09-08 11:16:10

Увс аймгийн Барилга захиалагчийн товчооны дарга асан, ахмад барилгачин, улсын байцаагч Б.Чулуунбаатарын нэрэмжит шатрын тэмцээн барилгачид, барилгын салбарынхны дунд болж байна. 

Тэмцээн энэ өглөө эхэлсэн бөгөөд 50 гаруй барилгачид оюун ухаанаа сорин өрсөлдөж байна. Үүнээс гадна ирэх амралтын өдрүүдээр Аймгийн аварга шалгаруулах шатрын тэмцээнийг мөн Б.Чулуунбаатарын нэрэмжит болгон зохион явуулахаар болжээ. Шатрын тэмцээнүүдийг түүний үр хүүхдүүд ивээн тэтгэн явуулж байгаа бөгөөд өндөр шагналтай аж.

Увс аймаг Б.Батхүү 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд