Зэйн Малик удахгүй цомгоо гаргана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
aminaa@montsame.mn
2015-11-19 15:14:54

ЛОНДОН. /BBC/. Бие даасан уран бүтээлч байх нь маш их эрх чөлөө олгодог гэж Зэйн Малик “The Fader” сэтгүүлд өгсөн дүрст ярилцлагын үеэрээ хэлжээ. Их Британийн алдарт “One Direction” хамтлагаас энэ жилийн эхээр гарснаасаа хойш тэрбээр анх удаа ярилцлага өгсөн байна.

Удахгүй гаргах цомгийнхоо шинэ дуу “Befour”-ийн хэсгээс Зэйн дэлгэж, лалын шашинт, поп од байхад амьдрал ямар байдаг талаар илэн далангүй ярилцсан байна.

“Миний амьдралын туршлага, ялангуяа сүүлийн таван жилд би юу туулсан, тухайлбал, “One Direction”-д байсан зэрэг үйл явдал цомогт нөлөө үзүүлсэн. Маш хувийн шинжтэй цомог бөгөөд дийлэнхийг нь бид модон дунд бичлэг хийсэн. Иймэрхүү зүйл маш хачирхалтай. Гэхдээ тэгж хийхийг би хүссэн юм. Учир нь би жинхэнэ, чин сэтгэлийн уран бүтээл хийхийг хүсэж байна” гэж залуу од хэлжээ.

“Юу хийж, яаж биеэ авч явахыг заадаг газрыг орхисон нь сайхан санагдаж  байна.  Хүмүүс харахыг хүсдэг тодорхой зүйлүүд, хүлээлт байдаг л даа. Одоо зөвхөн миний л үзэл бодол болсон учир эрх чөлөөг мэдэрч байна” гэж нэмж хэлсэн байна.

“One Direction” хамтлаг 2016 онд уран бүтээлээ завсарлах юм.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ