Журам шинэчлэгдэхтэй холбоотой санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2018-01-12 18:59:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ‘’Гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, хүчингүй болгох журам‘’-ыг шинэчилж байгаатай холбогдуулан санал солилцох уулзалт өнөөдөр /2018 .01.12/ болов.

Уулзалтыг Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газраас зохион байгууллаа.
Уулзалтанд ХНХЯ, Гадаадын иргэн харьяатын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв, УНТЭ, ГССҮТ, ХСҮТ, Ачтан эмнэлэг, "СОС Медика Монголиа" зэрэг байгууллагын төлөөлөл оролцов.

Гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход тулгарч байгаа зарим асуудлаар санал солилцож, нэгдсэн ойлголтонд хүрсэний зэрэгцээ цаашид хэрхэн хамтарч ажиллах, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах боломжийн талаар зөвшилцлөө.

Энэ үеэр гадаадын эмнэлгийн мэргэжилтнийг урьж ажиллуулж байгаа байгууллагын хүлээх үүрэг, хэрэгжүүлэх үйл ажиллагаа, гадаадын эмнэлгийн мэргэжилтний хэрэгцээ, шаардлагыг тодорхой болгох чиглэлээр ЭМБ-уудад зөвлөмж өгсөн байна.

Мөн ЭМБ-уудаас гадаадын эмнэлгийн мэргэжилтэн ажиллуулахтай холбоотой байгуулсан гэрээ, хэлэлцээр, харилцан ойлголцолын санамж бичгүүдийн судалгааг гаргаж нэгтгэн, ЭМЯ-нд шуурхай танилцуулах, хяналтыг цаашид сайжруулах талаар Эрүүл мэндийн хөгжлийн төвд заавар чиглэл өгчээ.

 

Д.Өлзий

Холбоотой мэдээ