Афганистанд тусламж үзүүлэх хүсэлт гаргав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Афганистанд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд зориулан 430 сая ам.доллар гаргахыг НҮБ олон улсын хандивлагчдаас хүссэн тухай тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик мэдэгджээ.
НҮБ-ын хүмүүнлэгийн асуудал хариуцсан газраас мэдээлснээр, энэ жил 2,8 сая хүнд тусламж үзүүлэхэд 430 сая ам.доллар шаардлагатай байгаа аж. Хандивлагчдаас авсан санхүүжилтийг байгалийн гамшиг болон сөргөлдөөнөөс болж гэр орноо орхион явсан хүмүүст дэмжлэг үзүүлэх, хүүхдүүдийг хүнс тэжээлээр хангахад зарцуулах юм байна. Түүнчлэн Иран болон Пакистанаас буцаж ирсэн Афганистаны дүрвэгсдэд тусламж үзүүлэхэд зарцуулах аж.

Э. Аянзаяа