Улсын чанартай автозамуудын зорчих хөдөлгөөн хэвийн байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. А18 кодтой Улаангом, Наранбулаг, Сонгино, Нөмрөг чиглэлийн автозамд үүссэн нягтаршсан цасыг бүрэн цэвэрлэж дуусгаснаар өнөөдрийн байдлаар улсын чанартай авто замуудын зорчих хөдөлгөөн хэвийн байдалд шилжээд байна. Өнгөрсөн долоо хоногт дээрх чиглэлийн замд 54 км газар 5-10 см-ийн зузаан цас тогтоод байсан юм.
Иймээс Увс “АЗЗА” төрийн өмчит компаниас ажлын хэсэг гарч нягтаршсан цасыг бүрэн цэвэрлэснээр зорчих хэсэг саадгүй болжээ. ОХУ-ын Тува улс, Хандгайт чиглэлийн олон улсын чанартай замд ноцтой хүндрэл байхгүй, зам хэвийн байгаа аж. Харин Улаан давааны чиглэлд халиа дош үүссэнийг шуурхай ажлын хэсэг гарч, хэвийн хэмжээнд болгосон байна.
Энэ сарын 21-ээс Увс нуур, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм хүрч хүйтрэх төлөвтэй байгаа тул жолооч нарыг холын замд гарахдаа анхаарал болгоомжтой байхыг Увс “АЗЗА” төрийн өмчит компаниас анхаарууллаа.

Б.Батхүү