Энэ онд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог батлав

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2018-01-18 20:01:28
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Цэргийн штабаас “2018 онд аймгийн хэмжээнд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг батлах тухай” асуудлыг Дархан-Уул амйгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар  танилцуулав.

Тус хурлаар 2018 онд Дархан-Уул аймгийн хэмжээнд нийт 32 хүнийг цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаалгахаар тооны баталсан бөгөөд тэд байгалийн гамшигтай тэмцэх /үер ус, зуд, гал түймэр/, улсын хил орчимд дэмжлэг үзүүлэх зэрэг үүргийг хүлээх юм.

Цэргийн дүйцүүлэх алба нь цэргийн жинхэнэ албыг биеэр хаах боломжгүй буюу ямар нэгэн шалтгаантай гэдэг нь шүүхээр тогтоогдсон хүмүүст хамааралтай бөгөөд эдгээр хүмүүс нь хоёр жилийн хугацаанд нийт 1200 цаг тухайн орон нутгийн цэргийн штабт бүртгүүлэн, үүрэг гүйцэтгэдэг байна.
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ