Дорнод аймагт энэ онд 15 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт өрнөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-01-19 16:40:47
Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймагт энэ онд улсын төсвөөс 10 тэрбум, орон нутгийн төсвөөр 5 тэрбум нийт 15 тэрбум төгрөгийн ажил өрнөнө гэж Орон нутгийн өмчийн газраас мэдээлэв.
Томоохноос нь дурдахад, тус аймгийн нутгийн удирдлагын ордны барилгын ажил олон жилийн турш царцаагдсаны эцэст энэ онд дуусах нь. Мөн Баян-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн барилгын ажлыг дуусгахаар шаардагдах хөрөнгийг тусгажээ. 
Түүнчлэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хэрлэн сумын 1, 6 дугаар багт шинээр хоёр цэцэрлэг байгуулах юм. Энэчлэн дээр дурдсан хөрөнгө оруулалтаар барилгын ажлыг гүйцэтгэх компаниудыг ирэх 4 дүгээр сарын 1-нд шалгаруулахаар төлөвлөөд байна. 
Д.Дэлгэрмаа
 
Холбоотой мэдээ