“Үндэсний цом 2018” футзалын тэмцээн эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. “Үндэсний цом 2018” футзалын УАШТ Дорнод аймагт өнөөдөр эхэллээ. Хоёр дахь жилдээ болж байгаа дээрх тэмцээнд 16 аймгийн баг, тамирчид оролцохоор бүртгүүлээд байна.
Анхдугаар тэмцээний аварга, 2017 оны Футзалын Улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Дархан-Уул аймгийн баг, түүнчлэн Монгол Улсын баруун хязгаар Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн баг, тамирчид ирж оролцож байгаа нь тэмцээний нэгэн онцлог юм. Тэмцээнийг Монголын хөлбөмбөгийн холбооны нэгдүгээр зэрэглэлийн шүүгч нар шүүнэ.
Өнгөрсөн жил Дархан-Уул аймагт болсон анхдугаар тэмцээнд 16 багийн 220 гаруй тамирчин оролцож, Азийн хөлбөмбөгийн холбооны “C” ангилалтай Л.Наранбаатар дасгалжуулагчтай Дорнод аймгийн шигшээ баг, тамирчид хүрэл медаль хүртэж байсан юм. Харин энэ удаагийн тэмцээнийг Дорнод аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан багийн спортыг дэмжих ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион явуулж байна.

Д.Дэлгэрмаа