АНУ-ын Вермонт муж улсад марихуан буюу энэтхэг олсны ургамал ашиглахыг хуулиар зөвшөөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-23 17:52:55
МОСКВА. /ТАСС/.  “Хүч тэнхээ сэргээх” зорилгоор мансууруулах бодис бүхий энэтхэг олсны ургамал ашиглахыг зөвшөөрсөн хуулийн төсөлд АНУ-ын Вермонт муж улсын захирагч Фил Скотт өчигдөр гарын үсэг зуржээ.
 
Шинэ журмын дагуу 21-ээс дээш насныхан хувийн хэрэгцээндээ зориулан ойролцоогоор 28 гр мансууруулах бодис хадгалах болон хоёр хүртэлх бут энэтхэг олсны ургамал ургуулах боломжтой аж. Харин тус муж улсад каннабис төрлийн олсны ургамлыг худалдан борлуулах хориотой хэвээр байна.
 
2018 оны долдугаар сарын 1-нээс уг хуулийн төсөл хүчин төгөлдөр болох аж. Одоогоор АНУ-ын нийт 50 муж улсаас Калифорни, Вашингтон, Орегон, Невада, Колорадо, Аляск, Мэн, Массачусетс зэрэг муж улсад марихуан буюу энэтхэг олсны ургамлыг хүч тэнхээ сэргээх зорилгоор ашиглахыг зөвшөөрөөд байгаа юм. 
Э. Аянзаяа 
Холбоотой мэдээ