Оросын эсрэг хориг арга хэмжээг авахдаа ЕХ-той зөвшилцөх ёстой гэж үзэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-02-01 10:51:38
БЕРЛИН. /ТАСС/. Манай улс Оросын эсрэг хориг арга хэмжээний бодлогыг цаашид Европын Холбоотой /ЕХ/ зөвшилцөхийг АНУ-д уриалж байна гэж ХБНГУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Райнер Бройль өчигдөр мэдэгджээ.
 
Тэрбээр хэлэхдээ “АНУ-ын засаг захиргааны авч буй хязгаарлалтын арга хэмжээнүүд нь Европын бизнес эрхлэгчдийн ашиг сонирхлыг хөндөх нь байж боломгүй явдал гэж Германы эрх баригчид үзэж байна. АНУ-ын энэ хууль тогтоомж нь бидэнд эргэлзээ төрүүлж байна гэж бид мэдэгдсэн. Хязгаарлалтын арга хэмжээнүүд хэвээр байсаар байна. Цаашид бид Оросын эсрэг хориг арга хэмжээг Европтой нягт уялдуулан зохицуулах замаар авахыг АНУ-ын эрх баригчид болон Конгрессын төлөөлөгчдөд уриалах болно” гэжээ.  
Э. Аянзаяа 
Холбоотой мэдээ