ОБЕГ 60-аас дээш настнууддаа бэлэг гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-02-12 10:53:26
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Билгийн тооллын хаврын тэргүүн сар шинийн нэгэн Цагаан сарыг тохиолдуулан ОБЕГ-ын ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг ОБЕГ-ын удирдлага, Ахмадын хорооны удирдах зөвлөлөөс  өнөөдөр зохион байгууллаа.  Хүндэтгэлийн арга хэмжээнд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр оролцож, хүрэлцэн ирсэн ахмадууддаа сар шинийн мэндчилгээ дэвшүүлэн, 80-аас дээш настай ахмадууд болон 60,70,80 насны ой тохиож байгаа ахмадуудад гарын бэлэг гардуулсан юм. Энэ үеэр “Онцгой байдлын албаны төлөө-1” тэмдгээр 5, ОБЕГ-ын “Хүндэт жуух” бичгээр 5, Ахмадын хорооны “Ахмадын алдар” тэмдгээр зургаан ахмадыг тус бүр шагналаа. Мөн Ахмадын хорооны гишүүн 15 настанд мөнгөн тусламжийг үзүүлсэн юм. Энэ уулзалтад 200 гаруй ахмад хүрэлцэн ирсэн нь элбэг дүүрэн байх нохой жилийн билгэдэл боллоо гэж зочдын сэтгэгдэл өндөр байв гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Ж.Батсайхан
Холбоотой мэдээ