Сайншанд хотын түүхийн музей байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-23 16:33:31

Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ-аас боловсруулсан сумын хөгжлийн мастер төлөвлөгөөнд  Сайншанд суманд түүхийн музей байгуулахаар тусгажээ.

Соёл урлагийн чанар хүртээмжийг сайжруулах, ардын урлагийг түгээн дэлгэрүүлэх, түүгээр хичээллэх хүүхэд залуучууд, иргэдийн тоог нэмэгдүүлэх  зорилгоор Орон нутаг судлах музейг байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд  тухайн орон нутагт байх түүх, соёлын биет болон биет бус соёлын дурсгалуудыг бүртгэн жагсааж, нэгдсэн бүртгэл мэдээллийн санд оруулах, шинжлэн судлах, улмаар эд өлгийн зүйл, олдворуудыг цуглуулж үзмэр дэглэх ач холбогдолтой аж. Ингэснээр өөрийн орон нутгийн түүх, соёл, үүсэл гарвалыг танин мэдэж, иргэн бүр түүх соёлоо хайрлан хамгаалж, бахархан дээдлэх үзлийг төлөвшүүлэхэд ихээхэн тустай гэж музей байгуулах ажлыг гардан гүйцэтгэж байгаа археологич, А.Уранжаргал ярив.

Тэрээр Сайншанд сумын ахмадуудаас сонин содон яриа, түүхийг тэмдэглэн авч, судалгаа шинжилгээнд ашиглаж буйгаас гадна  сумын гар урчууд, уран бүтээлчдийн уулзалтыг зохион байгуулсан байна. 

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ