Г.Очирбат: Төр түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр улам бүр шамдан ажиллаарай

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-02-20 11:15:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хаврын тэргүүн сар шинийн өдрүүдэд Монголчууд Ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлж, үнэтэй сургаалийг нь сонсож ирэх жилийн ажил амьдралдаа тусгадаг.

Уламжлалын дагуу МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан төр засагт 40 гаруй жил ажилласан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, философийн ухааны дэд доктор Гомбожавын Очирбатын амар мэндийг мэдэж золголоо.

Өдгөө 89 насыг зооглож байгаа Г.Очирбат хэлэхдээ Хатуу өвөл дуусч, хаврын урин дулаан цаг ирж байгааг нар ээсэн эдгээр өдрүүд харуулж байна.  Тайван нөхөрсөг нохой жилд Улс оронд их бүтээн байгуулалт өрнөсөн,  хөгжин цэцэглэлт улам бүр хурдассан жил болох болтугай гэж ерөөсөн юм. Мөн Эдийн засаг сэргэж, өр зээлээ төлж барагдууллаа гээд сэтгэл амрахгүй төр түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр улам бүр шамдан ажиллахыг захив.
 

Холбоотой мэдээ