Билл Косбигийн охин таалал төгсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
184@montsame.mn
2018-02-27 18:47:23
ЛОНДОН. /Би-Би-Си/. Хошин урлагийн жүжигчин, телевизийн нэрт хөтлөгч Билл Косбигийн охин Энса Косби 44 насандаа нарс барсан тухай Косбигийн гэр бүлийн төлөөлөгч мэдээлснийг “Би-Би-Си” агентлаг уламжлав.

Энса Косби бөөрний өвчний улмаас АНУ-ын Массачусеттс муж улсад баасан гарагт нас барсан гэж гэр бүлийн төлөөлөгч Эндрю Уайатт хэлсэн байна.

2004 онд эмэгтэй хүнийг мансууруулан бэлгийн дарамт үзүүлж, хүчирхийлсэн хэрэгт бууруутгагдаж байсан аавыгаа өнгөрсөн жил шүүх хурал дээр Энса Косби нь өмгөөлж байжээ.

Шүүхийн иргэний төлөөлөгчид санал нэгдээгүй учраас шүүх хурлыг энэ оны дөрөвдүгээр сар хүртэл хойшлуулсан юм. Ноён Косби өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгдсэн байна.
 

Н.Мишээл
 
Холбоотой мэдээ